ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхбат, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Туяацэцэг, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Өлзийсайхан, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Чулуунбанди, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Менежментийн сургуулийн сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж нар оролцов.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Оюутны үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаа
ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Нэг. Бакалаврын сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр зохион байгуулах ажлын явц, авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахыг дэмжиж. Ажлын хэсэг холбогдох саналаа 5 сард багтаан Ректорын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.
Хоёр. Оюутны байрны журмын төсөлд Ректорын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох газар, албаар хянуулж, Ректорын зөвлөлийн 4 дүгээр сарын хурлаар дахин хэлэлцүүлэхийг Сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Оюутны хөгжил үйлчилгээний албанд үүрэг болгов.
Захиргааны удирдлагын газар