ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот
Хурал Эрдмийн зөвлөлийн 203 тоот танхимд 14 цагаас эхэлж, Эрдэм шинжилгээ инновацийн проректор Д.Цолмонбаатар удирдан явуулав.
Хуралд Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Санхүү хөрөнгө оруулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Цэнгэл, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Механик инженер тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Барилга архитектурын сургуулийн сургалт чанарын албаны дарга Амарбаяр, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Батцэцэг, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Санхүү төлөвлөлтийн асуудал эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар гадаад томилолттой учир хуралд оролцсонгүй.
ШУТИС-ийн профессор багш судлаачдын Эрдмйн чуулган-2025-нд амжилттай оролцсон профессор багш нарт шагналыг гардуулж, цаашдын нь ажил хөдөлмөрт амжилт хүсэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захиал Бя:Бат-Эрдэнэ
Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу
“Бакалаврын хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам"-д оруулах өөрчлөлт
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
Нэг. “Сэргээгдэх эрчим хүчний туршилт үйлдвэрлэлийн парк” оноосон нэртэй төв байгуулахыг дэмжиж, дүрмийг Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Хоёр. “ШУТИС-ийн Дизайн төв” оноосон нэртэй төв байгуулахыг дэмжиж, дүрмийг Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Гурав. Бакалаврын төгсөлтийн журмын төслийг дэмжиж, Ректорын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, танилцуулсны дараа Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Дөрөв. ШУТИС-ийн үйл ажиллагаанд ERP систем нэвтрүүлэхийг дэмжиж, UNIMIS системтэй интеграцилах, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцэхээр болов.
Тав. “Бакалаврын хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам"-д оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Захиргааны удирдлагын газар