ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот
Хурал 13 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, Б.Тунгалагтамир, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Ахмадын зөвлөлийн дарга Л.Пүрэв
Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр
Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
Робокон тэмцээнд амжилттай оролцсон багт ректорын нэрэмжит тэтгэлэг батламжийг гардуулж, цаашдын нь сурлага хөдөлмөрт амжилт хүсэв.
2023-2024 оны хичээлийн жилд амжилттай ажилласан Эрдэм шинжилгээ судалгааны гурван төвд урамшуулал, батламжийг гардуулан өгөв.
Нэг. Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааны журмын өөрчлөлтөд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, журмын нэмэлт өөрчлөлтийг Ректорын зөвлөлийн гишүүдэд танилцуулсны дараа дахин санал авч нэгтгэсний үндсэн дээр Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Хоёр. Нууцын журмын төслийг Ректорын тушаалаар батлахыг дэмжив.
Гурав. ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа хангалттай сайн биелэгдсэн гэж үнэлэв. ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хуанлиг батлахыг дэмжив.
Дөрөв. ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа хангалттай сайн биелэгдсэн гэж үнэлэв. ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлиг батлахыг дэмжив.
Тав. Хичээлийн V байрны 1 ба 2 дугаар давхарын өрөө, анги танхимыг Барилга архитектурын сургууль, тус байрны 3 ба 4 дүгээр давхарын өрөө, анги танхимыг Менежментийн сургууль, Хичээлийн II байрны 0, 4, 6 давхарын Барилга архитектурын сургуулийн холбогдох тэнхимийн эзэмшиж буй талбайн хэмжээтэй адилтгах өрөө танхимыг Нийгэм хүмүүнлэгийн сургууль тус тус ашиглахаар тогтов.
Захиргааны удирдлагын газар