ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...
2025 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
Ректор Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнагдсан Барилга байгууламж дэд бүтцийн албаны дарга Д.Орхон, Алтан гадас одонгоор шагнагдсан Ахисан түвшний сургуулийн профессор П.Уранчимэг, Онц тээвэрчин тэмдэгээр Мэдээлэл холбоооны технологийн сургуулийн жолооч Г.Наранбаатар нарт хүндэтгэл үзүүлж цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсэв.
Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO21000:2018 гэрчилгээг бүрэлдэхүүн, салбар сургуулиудад гардуулж өгөв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр
Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат
Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат
Нэг. 2025/2026 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Хоёр. “Экологи тогтвортой хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг сэргээж, дүрмийг шинэчлэн батлахыг дэмжиж, Ректорын тушаалаар баталахаар тогтов.
Гурав. “Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл сургалтын төв” болон Нагояа их сургуультай хамтарсан “Хээрийн судалгааны төв”-үүдийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж “Эрдэс баялгийн судалгаа хөгжлийн төв” байгуулахыг дэмжиж, Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Захиргааны удирдлагын газар