2025 оны 11 сарын 18-ны өдөр ОХУ-ын ШУА болон А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын хүрээлэнгийн профессорууд “Учёные будушего” (Ирээдүйн эрдэмтэд) олон улсын төслийн хүрээнд ЭХС, ГХС, ХШУС-ийн оюутнууд, багш, судлаач нарт лекц уншлаа.
Үйл ажиллагааг нээж ХБДШ эрхэлсэн проректор Р. Бадмаанямбуу үг хэлж, А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын хүрээлэнгийн нэгдүгээр проректор Павличева Елена Николаевна төслийн танилцуулага хийлээ. Үүний дараа ОХУ-ын ШУА-ын гишүүн, профессор Наумов Андрей Витальевич “Фотоника: Что может свет” сэдвээр лекц уншлаа.
Салбар лекцүүдийг Мочалова Татьяна Ивановна "Междисциплинарные подходы к исследованию языка", Олейник Андрей Владимирович "Киберфизические системы", Паевский Алексей Сергеевич "Водородная энергетика" сэдвээр тус тус лекц уншлаа.

Дашрамд дурдахад "Учёные будушего" төслийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны санаачилга, дэмжлэгтэйгээр ОХУ-ын Гадаад харилцааны яам, ШУА-ын тусламжтайгаар дэлхийн 5 оронд хэрэгжүүлж байна. Уг төслийг А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд төсөлд тэргүүлэх их дээд сургууль, судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүд, нэр хүндтэй эрдэмтэд оролцож байна. Уг төсөл нь дараах үндсэн зорилготой:

Гадаад харилцааны алба
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа