2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга П.Булга, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя. Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн Г.Баттүвшин, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. ШУТИС-ийн 2025 оны төсвийн тодотголыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Хоёр. Оюутанд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг ШУТТ Номын сангийн 1 давхарт байгуулахыг дэмжив. Нэг цэгийн үйлчилгээг дахин төлөвлөж, судалгаа, зураг төслийг нарийвчлан хийхийг даалгав.
Гурав. Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааны чиглэлийг дэмжив. Ахисан түвшний сургуультай холбогдох дүрэм, журмын төслийг боловсруулж танилцуулах ажлыг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатарт даалгав.
Дөрөв. Хичээлийн 5-р байрны дадлагын зориулалттай хэсгийн дахин төлөвлөлтийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Тав. 1. Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанаас гаргасан Төрийн өмчийн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтад хийсэн хяналт шалгалтын хүрээнд гарсан зөвлөмж, дүгнэлтэд үндэслээд хийгдэх ажлуудыг холбогдох проректорууд, нэгжийн дарга, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад даалгав.
2. Үр дүнг 2026 оны хавар Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Өлзийбаяр нэгтгэн танилцуулах, анги танхимын хувиарлалтын асуудлыг Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Эрдэнэхүү хариуцаж, Ректорын тушаалаар албажуулахаар тус тус тогтов.
Бусад: ББДБА-ны ажилтан Болортуяагийн охины эмчилгээний зардалд 1 өдрийнхөө цалинг хандивлах уриалгыг дэмжив.
Хурал 19:00 дуусав.
Захиргааны, удирдлагын газар
2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...
ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...
ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...
ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...