Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээний хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын инновацын холбоотой хамтран “Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээн нь төрийн бодлого боловсруулагчид, их дээд сургуулиуд, бизнесийн байгууллагууд, гарааны компаниуд болон инновацын экосистемийн оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа-шинжилгээ болон технологи дамжуулалтын шинэ боломжийг нээх зорилготой байв.
Төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, ТББ-ууд, инновацын дэд бүтцийн төлөөлөл, ШУТИС-ийн удирдлага, профессор, багш, төгсөгч болон оюутнууд оролцлоо. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр төр, их сургууль, аж үйлдвэрийн гуравласан түншлэлийн хүрээнд тулгамдаж буй бодлого, хүний нөөцийн бэлтгэл, инновацын шийдэл, технологийн шинэчлэлийн талаар дараах илтгэлүүд танилцуулагдав.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Эрчим хүчний реформ, хууль эрх зүйн шинэчлэлт”, ЖДҮГ А.Гэрэлзаяа “Төрөөс ЖДҮ-ийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт”, МАК ХХК, MCS ХХК, Монгол нэхмэл ХХК, Санко Маркетинг ХХК, Юнител ХХК, Хаан банк, Монблок ХХК зэрэг байгууллагууд үйлдвэрлэл, бизнесийн орчин дахь хүний нөөц, технологи, инновацын тулгамдсан асуудал, шийдлүүдийг хуваалцав. Оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санал, зөвлөмжийг солилцлоо.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
ШУТИС НҮБ-ын их сургуулийн (United Nations University) төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын HYOSARANG Medical Group-тэй хамтын ажиллагааны санал солилцлоо
UNCCD COP17-хуралд ШУТИС, Хаягдал боловсруулах технологи мэргэжлийн багш нар “ШУТИС-Органик хаягдлын менежментийн асуудал ба инновацийн шийдэл. Хүүхэд залуучуудын оролцоо” сэдвээр сургалт, семинар хийж оролцлоо
“Хиймэл оюуны эрин үеийн солонгос хэлний боловсрол ба соёлын солилцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо