ШУТИС-ийн Хэвлэлийн газрын нярав Л.Нарангуа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдлаа. Шагналыг 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болсон ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын үеэр их сургуулийн ректор гардуулан өгөв. Л.Нарангуа нь ШУТИС-ийн хэвлэлийн үйл ажиллагаанд үнэнч, хариуцлагатайгаар ажиллаж, байгууллагын хэвлэмэл материалын хэвлэлт, санхүүжилт, бараа материалын бүртгэлийг мэргэжлийн түвшинд хариуцан ажиллаж ирсэн юм. Шагнал хүртсэн Л.Нарангуа танд ШУТИС-ийн хамт олны өмнөөс ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв