Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь их сургуулийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөгжлийн стратегийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгууллаа. Япон улсын үйлдвэрийн автоматжуулалтын тэргүүлэгч групп компани болох “SMC” корпорац 2.5 тэрбум төгрөгийн анхны хандивыг хандивлаж цаашид хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагааг баталгаажуулан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эндаумент санд хөрөнгө оруулж хамтран ажиллах” тухай гэрээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, SMC Корпорацийн ерөнхийлөгч Ёшида Такада нар гарын үсэг зурлаа.
Эндаумент сангийн анхны томоохон хөрөнгө оруулалтыг:
“Эндаументын сан”-д хөрөнгө оруулалт татаж буй энэхүү үйл явдал нь Монголын дээд боловсролын тогтвортой санхүүжилтийн шинэ хуудсыг нээж, их сургууль нь зөвхөн сургалтын төлбөрөөс хамааралгүйгээр, судалгаа, инновацыг дэлхийн түвшинд хөгжүүлэхэд чухал алхам юм.
ШУТИС-ийн зүгээс цаашид “Эндаументын сан”-гийн үйл ажиллагааг тогтвортой явуулж төгсөгчид, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж хандивлагч, хөрөнгө оруулагчдаас өгсөн хөрөнгийг хүлээн авч, хадгалах, өсгөх замаар, их сургуулийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал болон хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн ажиллана.
ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн технологийн их сургуулийн “Эрчим хүчний технологи, химийн инженерчлэлийн сургууль”-тай Химийн инженерчлэлийн бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академийн технологийн их сургууль, Гёттингений их сургууль, Бранденбургийн техникийн их сургуулиутай хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо
ШУТИС Германы гурван их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Инженерийн боловсролын чанарыг олон улсын түвшинд үнэлүүлэх нэгэн чухал үе шат хэрэгжлээ
“Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум ШУТИС-д болж байна