ШУТИС болон Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Технологи ашиглан сайжруулсан шилдэг хичээлийн шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Профессор, багш та өөрийн заадаг хичээлдээ шинэлэг арга зүй, технологи, инновац нэвтрүүлсэн бол өөрийн сайн туршлагаа дэлхийн 20 гаруй улсын их сургууль, MOOC платформууд хамтран үүсгэн байгуулсан “Глобал MOOC ба онлайн боловсролын альяансын” хүрээнд хуваалцах боломжийг олгож байна.
Холбогдох товч мэдээллийг https://mooc.global/awards/global-mooc-online/ холбоосоор орж үзэхээс гадна танд тодруулж асуух зүйл байвал ganbatda@must.edu.mn хаягаар е-мейл бичиж эсвэл 99147004 дугаартай утсаар холбогдон тодруулж болно.
Шалгаруулалтад оролцохыг сонирхсон профессор багш нар хавсралтад буй Application Form-ийг бөглөж 2026.05.29-ний 18:00 цагийн дотор lihongru@mail.tsinghua.edu.cn болон ganbatda@must.edu.mn е-мейл хаягаар ирүүлнэ үү!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
“Бие биенээ сонсъё” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Захиргааны нэгжийн удирдлага-Оролцогч талууд” нээлттэй уулзалтын цагийн хуваарь
Дэлхийн номын өдөр 2026
ШУТИС-ийн чанарын 7 хоног
Монгол инженер 2026 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана
"Бизнесийн технологи-2026" эрдэм шинжилгээний хуралд урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв