Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон “Хөргөлт Инженеринг” ХХК-ийн хооронд хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн салбарын хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт 2026 оны 04 сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.
Уг арга хэмжээнд ШУТИС-иас Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, ЭХС-ийн Сургалт, чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч П. Бямбацогт нар, “Хөргөлт Инженеринг” ХХК-иас Гүйцэтгэх захирал Ж.Баярдэлгэр, Ерөнхий зөвлөх Д.Ариунбаатар, Ерөнхий менежер А.Сүхбаатар, Төслийн координатор Ө.Анхболор болон IT, маркетинг харилцааны мэргэжилтэн Д.Балжинням нар оролцлоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал:

Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг шинэ шатанд гаргаж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо. Дашрамд дурдахад тус компаний гурван ажилтан "30+ 3" хөтөлбөрөөр амжилттай суралцаж байна.
Гадаад харилцааны алба
Сургалтын бодлого зохицуулалтын алба
Эрчим хүчний инженерчлэлийн сургууль
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа