Боловсролыг дэмжих жилийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг судалгаанд суурилан хэлэлцэж, бодлогын санал, зөвлөмж боловсруулах зорилготой олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн VIII байрны Олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож, “Монголын хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү олон улсын хурал нь эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэх, хэвлүүлэх, ханын (постер) илтгэл танилцуулах, мөн зочин илтгэгч, судлаачаар оролцох боломжийг багш, эрдэмтэн судлаачдад бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Хуралд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЮНЕСКО-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, KOICA олон улсын байгууллага, STREAM II төсөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Инновацын холбоо, ШУТИС, МУИС болон мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна.
Тус хуралд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын 43 сургалтын байгууллага, 6 их, дээд сургуулийн нийт 145 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлын үйл ажиллагаа нэгдсэн болон салбар хуралдаан, ханын илтгэлүүдээр үргэлжилж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаанд дараах илтгэлүүд хэлэлцүүлэгдэв. Үүнд:
Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан “TVET START UP-2026” цогц арга хэмжээг хамтран зохион байгуулж, судалгаа, инновацын соёл, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан ШУТИС-ийн Политехник коллеж болон Монгол-Солонгосын Политехник коллежийн хамт олонд талархал гардууллаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ШУТИС-ийн Политехник коллеж, Монгол-Солонгосын Политехник коллеж, Техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудын холбоо, Монголын Инновацын холбоо хамтран зохион байгуулж байна.

ШУТИС хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо
Ахмадын зөвлөлөөс 2026 оны “Жинин-мини аватор-Хөх хот” аялал 2026 оны 07-р сарын 16-наас 7 шөнө 6 өдрийн хөтөлбөртэйгөөр явах болсныг мэдэгдье.
“Газрын тос-2026” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС болон БНХАУ-ын Чунчиний их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа