Японы Киотогийн Их Сургуулийн төлөөлөгчид 2026 оны 10 сарын 1-нд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочилж, хоёр сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Киотогийн Их Сургуулийн талаас Фуюуки Ишикава проректор тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсон бол манай талаас Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Гадаад харилцааны албаны төлөөлөгчид болон салбар сургуулиудын төлөөлөгчид оролцов.
Уулзалтын эхэнд ШУТИС-ийн талаас сургуулийнхаа сургалт, судалгааны үндсэн чиглэл болон Японы их, дээд сургуулиудтай боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөрүүд, багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, цаашид түншлэлээ улам бүр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Киотогийн Их Сургуулийн төлөөлөгчид цаашид магистрант болон докторантад суралцах хүсэлтэй бакалавр, магистрын оюутнуудад зориулсан судалгааны богино хугацааны дадлагын хөтөлбөр болох "KU-STAR" (Kyoto University Short-Term Academic Research)-ыг танилцууллаа. Мөн хөтөлбөрийн хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны туршлага болон Киотогийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний лабораториудад туршлага судалж, судалгааны ажил хийх боломжуудын талаар тайлбарласан юм.
Киотогийн Их Сургуулийн талаас 2027 онд Монгол Улс болон Узбекистан Улсаас тус бүр 5 оюутныг тус хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлж, Монгол Улсаас хамтран ажиллах тэргүүлэх 2–3 их сургуулийг сонгохоос ШУТИС нь гол сонголтуудын нэгээр багтаж байгааг онцоллоо.
Гадаад харилцааны алба
БНТУ-ын ТИКА байгууллагатай хог хаягдал бууруулах, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллана.
ШУТИС-ийн Хэвлэлийн газар орчин үеийн өнгөт дижитал хэвлэх машин ашиглалтад орууллаа
ШУТИС-ийн Хувцас судлалын төв 25 жилийн ойгоо тэмдэглэж, дижитал загвар зохион бүтээлтийн DIF3 HUB лабораторийг нээлээ
“ШУТИС, ВОНЖУ хотын инженерийн боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцлээ”
ШУТИС материал судлал, инженерчлэлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ