2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “Asian University 3x3 Basketball Tour 2026 Opener” олон улсын тэмцээнд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Ази тивийн 9 улс, бүс нутгийн нийт 26 баг оролцож, гурван өдрийн турш өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтуудыг үзүүлсэн юм.

ШУТИС-ийн баг эрэгтэйчүүдийн B хэсэгт БНХАУ-ын нэр хүндтэй Шанхайн Жяо Тун их сургууль (SJTU), Хонконгийн Хятад их сургууль (CUHK)-ийн багуудтай өрсөлдөж, улмаар хасагдах шатанд шалгарах эрхийн төлөө Макаогийн Хотын их сургууль (CITYU)-ийн багтай тоглолоо. Тэмцээний хэсгийн шатанд Шанхайн Жяо Тун их сургуулийн багтай 14:21, Хонконгийн Хятад их сургуулийн багтай 15:21 харьцаатай тоглосон бол плей-ин шатанд Макаогийн Хотын их сургуулийн багтай тун өрсөлдөөнтэй тоглож, 19:21 харьцаатайгаар хоёрхон онооны зөрүүтэй хожигдсон юм. ШУТИС-ийн баг Азийн их сургуулиудын багуудтай өрсөлдөн, тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 10 дугаар байр эзэлж, олон улсын тэмцээний туршлага хуримтлууллаа.


ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүн:
Багийн дасгалжуулагч: Б.Ганзориг
Н.Хаянхярваа — Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн “Цахилгаан хангамж” хөтөлбөрийн IV курсийн оюутан;
Ж.Пүрэвбат — Механик инженер, тээврийн сургуулийн “Механик инженерчлэл” хөтөлбөрийн III курсийн оюутан;
А.Түвшинтөр — Механик инженер, тээврийн сургуулийн “Зүтгүүрийн аж ахуй” хөтөлбөрийн II курсийн оюутан;
Х.Буянтогтох — Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Мэдээлэл, холбооны сүлжээний инженер” хөтөлбөрийн II курсийн оюутан.
Энэхүү олон улсын тэмцээн нь Азийн улс орнуудын их сургуулийн оюутан тамирчдын ур чадварыг сорихын зэрэгцээ спортын нөхөрлөл, харилцаа холбоо, соёлын солилцоог өргөжүүлэх ач холбогдолтой байлаа.
Олон улсын тавцанд Монгол Улс, ШУТИС-ийг төлөөлөн оролцсон оюутан тамирчид болон дасгалжуулагчид баяр хүргэж, цаашдын сурлага, спортын өндөр амжилт хүсье!

ШУТИС-ийн 3Х3 сагсан бөмбөгийн баг Азийн оюутны аваргын тэмцээнд амжилттай оролцлоо
Хил хамгаалалтад инновац нэвтрүүлэх талаар эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ
“Хотын соёл, хотын стандарт” амжилттай зохион байгуулагдлаа
"Их сургууль - Аж үйлдвэрийн түншлэл”-ийн хүрээнд БНХАУ-ын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллана
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Даартсын тэмцээн – 2026” зохион байгуулагдлаа