Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Барилгын инженер, архитектурын сургуулийн профессор Ж.Гэрэлхүү, Механик инженерийн сургуулийн профессор Д.Дэлэг, “Алтан гадас одон”-оор Эрчим хүчний инженерийн сургуулийн профессор Д.Өлзий-Орших, Хөдөлмөрийн хүндэт медалиар Уул уурхайн инженерийн сургуулийн кассын нярав Ж.Алтанцэцэг нар тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн ректорын зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар ректор Т.Батбаяр гардуулан өглөө.



Мөн энэ өдрийн хурлаар Эрдэнэтийн технологийн сургуулийн багш Д.Болор-Эрдэнэ “Эрдэнэт хотын нутаг дэвсгэр дээрх агаар орчны оптик төлөв ба бохирдлын судалгаа” сэдвээр хүрээлэн байгаа орчны хамгааллын ухаанаар доктор (Ph.D) зэрэг хамгаалсан тул докторын дипломоо ректор Т.Батбаяраас гардан авлаа.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв