/ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ АВСАН ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛӨРӨӨС ЧӨЛӨӨЛСӨН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
ШУТИС-ийн МИС-ийн Тээврийн менежмент мэргэжлийн 4-р курсын оюутан Монгол Улсын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Насанбурмаа Японы Токио хотноо зохиогдсон 2008 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй 67кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү тэрээр Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байгаа Монголын гурав дахь эмэгтэй тамирчин болж байна . Эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд дуурсгаад ирсэн О.Насанбурмаад баяр хүргэж, 2008-2009 оны хичээлийн жилийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх батламжийг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн 2008 оны 11-р сарын 4-нд гардуулан өглөө.

Түүний амжилтаас дурдвал
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа
GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа