БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айчлалын хүрээнд “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслол боллоо. Шилдэг төв байгуулах төслийн хүрээнд БНЭУ-аас 20 сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологи, сургалтын зардлууд багтах юм.

“Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн барилгын шавыг БНЭУ-ын Ерөнхий Сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхий Сайд Чимэдийн Сайханбилэг нар 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тавьлаа.

Уг ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ийн гишүүн Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, МХТС-ийн захирал Б.Сүхбат болон бусад албаны хүмүүс, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнууд оролцлоо.


Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв