
ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Х.Өлзийбаяр нар хамтран ажиллах тухай санамж бичигт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн багш нар, ажилтнуудыг шинжээчээр ажиллахад шаардлагатай хууль эрх зүй, мэргэжлийн арга зүйн сургалтууд явуулах, эрдэм шинжилгээний хамтарсан хурал, уулзалт, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, албан хаагч багш, судлаачдын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх, талуудын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх гэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв