ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2016 оны 02-р сарын 23 Дугаар: 3 Улаанбаатар хот
2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1025 цагт эхэлж 1350 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн ЭНБД Ж.Жавзансүрэн, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ч.Нацагдорж, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг.
Шийдвэр: Оюутны эрүүл мэндийн нийгмийн даатгалд хамрагдах асуудлыг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяад даалгав.
Хэлэлцсэн асуудал
НЭГ. 2016/2017 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан журам, хяналтын тооны саналын тухай СБЧА-ы дарга Д.Ганхуяг танилцуулав.
Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан журам, хяналтын тооны саналд Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж батлахаар тогтов.
Бусад асуудал:
НЭГ. “Эрдэнэт кашмир” ХХК-тай байгуулсан НАНО даавуу үйлдвэрлэх шинжлэх ухааны туршилтын явц үр дүнг ЗМГ-ын дэд дарга Б.Арвинбаяр танилцуулав.
Шйидвэр: Нанотехнологийн тоног төхөөрөмжийг тайлан балансад бүртгэх, нано даавуу үйлдвэрлэх талаар холбогдох мэргэжлийн дүгнэлт зөвлөмжийг гаргуулж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ажлын хэсэг, санхүү эдийн засгийн албанд тус тус үүрэг болгов.
ХОЁР. 180 айлын орон сууц 30 айлын орон сууцанд байрлах ШУТИС-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай ЗМГ-ын дарга Б.Арвинбаяр танилцуулав.
Шийдвэр : 180 айлын орон сууц 30 айлын орон сууцанд байрлах ШУТИС-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг ШУТИС-ийн өмч хөрөнгөнд бүртгүүлэх тухай УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР