ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2016 оны 03-р сарын 09 Дугаар: 4 Улаанбаатар хот
2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1420 цагт эхэлж 1610 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХ-ны тэргүүн А.Төгсбаяр.
Хэлэлцсэн асуудал
НЭГ. ШУТИС-ийн МХТС-ийн Цахилгаан холбоо, Утасгүй холбоо бакалаврын хөтөлбөрүүдийг ABET байгууллагаар олон улсад магадлан итгэмжүүлэх бэлтгэл хангах тухай МХТС-ийн захирал Б.Сүхбат танилцуулав.
Шийдвэр: 1. ABET байгууллагаар магадлан итгэмжлүүлэхэд гарах зардлыг МХТС-ийн 2016 оны төсөвт суулгах зорилгоор төсвийн тодотгол хийхийг Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор /Д.Батчулуун/-д зөвшөөрч УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг, ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын Цахилгаан холбоо, Утасгүй холбоо бакалаврын хөтөлбөрүүдийг ABET байгууллагаар олон улсад магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ШУТИС-ийн вэб сайт, холбогдох дүрэм журмуудыг Англи хэл дээр бэлтгэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол эрхэлсэн проректор /Х.Энхжаргал/, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор /П.Жаргалтуяа/, Гадаад хэлний институтийн захирал /Т.Батбаяр/, Е-Нээлттэй институтийн захирал /Я.Наранцэцэг/ нарт, ABET байгууллагаас тавьсан шаардлагын дагуу Цахилгаан холбоо, Утасгүй холбоо хөтөлбөрийн үндсэн өөрийн үнэлгээний тайланг бэлтгэх, магадлан итгэмжлэлтэй холбоотой бусад бэлтгэл ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхийг МХТС-ийн захирал /Б.Сүхбат/-д тус тус даалгав.
Бусал асуудал:
НЭГ. “Англи хэлний цагийн ялгааг 50-тын хүрд” аргачлалаар богино хугацаанд суурь дүрмийг гүйцэт ойлгуулах сургалтын тухай Ц.Майдар танилцуулав
Шйидвэр: Багшийн хөгжлийн төв, Англи хэлний академи, ГХИ-тэй хамтарч ажиллахыг санал болгов.
ХОЁР. ШУТИС-д “Урилга.мн” сайтын үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулахад хялбар системд нэвтрүүлэх тухай Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Ц.Түвшинтөр танилцуулав.
Шийдвэр : Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор /Д.Батчулуун/, МХТС-ийн захирал /Б.Сүхбат/ нартай хэрэглэгчээр орох гэрээ байгуулж 4 дүгээр сарын 1 өдрөөс хэрэгжүүлэхээр тогтов.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР