2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1645цагт дуусав.Хурлыг Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС ийн захирал Ц.Батбааатр, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн дэд захирал Ц.Эхнбаатар, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа.
НЭГ. 2015 оны санхүүгийн тайлан шинжилгээ Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Бумцэнд танилцуулав.
Шийдвэр: ШУТИС-ийн 2015 оны санхүүгийн тайлан шинжилгээг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.
ХОЁР. ШУТИС-ийн кассын үйл ажиллагаанд хяналт хийсэн тайлан, дүгнэлтийг ЗМГ-ын дэд дарга Б.Арвинбаяр танилцуулав.
Шийдвэр: Санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн болон дотоод аудит хийлгэх, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах шинэчлэлийн бодлогыг тодорхойлох шинэчлэх ажлын хэсэг байгуулахыг тус тус Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР