ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2016 оны 05-р сарын 3 Дугаар: 7 Улаанбаатархот
2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1725цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, ДаТС ийн захирал Ц.Батбааатр, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн дэд захирал До.Нямсүрэн, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХТ А.Төгсбаяр.
НЭГ. ШУТИС-ийн гарааны компани байгуулах тухай Технологи дамжуулалт инновацийн төвийн захирал Д.Хашбаяр танилцуулав:
Шийдвэр: “Модон арагтай байшингийн тууш модон хийцүүдийг Монголд ургадаг шинэс, нарс модыг ашиглан Канад технологиор үйлдвэрлэх сонгомол арга шийдлүүдийг нутагшуулах”, “Дотор мах боловсруулах цех байгуулах”, “Бороо-Чандагатайн Ус сэлгэлтийн УЦС” гэсэн 3 гарааны компани байгуулах төслийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн 100% саналтай дэмжив.
Бусад асуудал.
НЭГ. Хичээлийн VIII дугаар байрны зураг төслийн ажлын тухай болон урлаг заалны засварын ажлын тухай Хангамж үйлчилгээний албаны дарга Б.Очир танилцуулав.
Шийдвэр: Хичээлийн VIII байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон ШУТИС-ийн Соёл урлагийн танхимын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг А/3 сертификаттай мэргэжлийн багш профессоруудыг нэмж оруулан мэргэжлийн бус гишүүдийн хасаж нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтов.