ШУТИС болон Уралын Холбооны Их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу ШУТИС-ийн төлөөлөгчид 2016 оны 05-р сарын 22-ноос 28-ны хооронд Уралын Холбооны Их сургуульд ажлын айчлал хийлээ. Төлөөлөгчид сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, багшлах боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, оюутны зуны дадлага зэрэг асуудлуудаар хамтарсан уулзалт, ярилцлага хийж дараах үр дүнд хүрлээ.

ШУТИС-ийн талаас ажлын багийн бүрэлдэхүүнд ЭХС-ийн дэд захирал Д.Өлзий-Орших, Дулааны инженерийн салбарын эрхлэгч Д.Цэрэндолгор, ДИС-ын зөвлөх профессор С.Батмөнх, ГХИ-ын Европ судлалын тэнхмийн эрхлэгч Г.Туяа, МИС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор О.Галаа, БАС-ийн Хүрээлэн буй инженерийн салбарын ахлах багш Ц.Цацрал нар ажиллав.

“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа