ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2016 оны 09-р сарын 06 Дугаар: 16 Улаанбаатар хот
2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1415 цагт эхэлж, 1740цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ОрТС-ийн захирал С.Эрдэнэбат, ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа.
Ректорын зөвлөлийн гишүүд хүндэт профессор, профессор, дэд профессор цол хүртсэн хүмүүст диплом гардуулж баяр хүргэв.
НЭГ. ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг танилцуулав.
Шийдвэр: ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулахад бүрэлдэхүүн сургуулиуд захирлын зөвлөлөөр хэлэлцэж санал /шагналын номинаци, журмын дэс дараалал, ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах комиссын ажиллах зарчим гэх мэт/ өгч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ээлжит бус Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлахаар тогтов.
ХОЁР. ШУ паркийн бүтэц зохион байгуулалтын тухай ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Ц.Түвшинтөр нар танилцуулав.
Шийдвэр: Их сургуулийн харьяанд Шинжлэх ухааны паркийг хэрхэн зохион байгуулж, ажиллуулах талаар санал боловсруулж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлэхээр тогтов.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР