Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж Эрдэм шинжилгээний алба Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн хамтран хамтран 2016.10.18-ны өдрийн 10:00 цагт Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн хурлын зааланд "Бага оврын дулааны үүсгүүрийн хийцийн судалгаа, хөгжил" сэдвээр нээлттэй семинарыг зохион байгууллаа.

Нээлттэй семинарт Эрчим хүчний сургууль, Барилга архитектурын сургууль, Хэрэглээний шинжлэн ухааны сургууль, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид оролцов.
Семинарын үеэр Бага оврын дулааны үүсгүүрийн өнөөгийн байдал, хийцийн судалгаа, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар нээлттэй ярилцав. Мөн Бага оврын дулааны үүсгүүртэй холбоотой салбар дундын судалгааг хөгжүүлэх, тус хүрээлэнтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв