ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2016 оны 10-р сарын 25 Дугаар: 21 Улаанбаатар хот
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал ЕНИ-ийн (405) тоот өрөөнд 1130 цагт эхэлж 1425 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭЗНХ эрхэлсэн проректор Д.Батчулуун, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр
Хэлэлцсэн асуудал
НЭГ: КООСЭН технологийн дээд сургуулийг Технологийн коллеж болгон өөрчлөн зохион байгуулах тухай Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав.
Шийдвэр: ШУТИС-ийн Элсэлтийн журам, Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам, Технологийн коллежийн сургалтын үйл ажиллагаа зохицуулах журам /шинээр боловсруулах/, Оюутны ёс зүйн дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, БМИҮЗ-д Дээд сургуулийн сургалтын байгууллагын ангилалд өөрчлөлт оруулах асуудлаар санал дүгнэлт гаргуулах баримт бичгийг явуулж дүгнэлтийг БСШУС-ын яаманд хүргүүлэхээр тогтов.
ХОЁР: “ШУТИС-ийн багш ажилчдын өөрийн үнэлгээний систем”-ийг хэрэгжүүлэх журам. Сиситемийн программ хангамжийн тухай Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав
Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилд багш ажилчдын өөрийн үнэлгээний системийг туршилтаар ажиллуулж үүнд ШУТИС-ийн багш ажилчид бүрэн бүртгүүлэх ба түр журмыг батлав.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР