2017 оны 02-р сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим(604 тоот)-д ШУТИС-ийн харьяа Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн (ХҮСХХ), ШУТИС-ийн бүрэлдэхүүн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Art Mongolia уран бүтээлчдийн нэгдэл хамтран “Текстил-2017” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр ХҮСХХ дээр хэрэгжиж буй Шинжлэх ухаан технологийн төслүүдийн үр дүнг товч танилцуулж, эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний үзэсгэлэн-худалдааг хийлээ. Уг үзэсгэлэн-худалдаанд ХҮСХХ, ҮТС-ийн багш, оюутан, төгсөгчид, “Blue sky” ХХК, “Ноёрхол” ХХК, Art Mongolia-ийн ноос ноолуур, савхин бүтээгдэхүүн тавигдав. Өдөрлөг, үзэсгэлэн- худалдаа амжилттай боллоо.
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв