
XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн үндэсний уламжлалт баяр “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль хүртээв.


Шагнал хүртсэн багш нарыг ШУТИС-ийн ректорын зөвлөл болон хамт олон нь эрдмийн зөвлөлийн өрөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗМГ-ын ажилтан Л.Гүрбазар, ХШУС-ийн ахмад багш С.Энхтуяа, МХТС-ийн ахмад багш П.Давааням, “Алтан гадас” одонгоор МехТС-ийн ахлах багш Ц.Оюунгэрэл, ЭХС-ийн ахлах багш Я.Содбаяр, профессор Б.Сэргэлэн, МХТС-ийн ахлах багш Д.Долгорсүрэн, дэд профессор Д.Эрдэнэчимэг, БАС-ийн ахмад багш Л.Эрдэнэтуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ҮТС-ийн дэд профессор Н.Ганзориг, ахлах багш Б.Арвинбаяр, ТДИТ-ийн захирал Д.Хашбаяр, МХТС-ийн ахмад ажилтан А.Нарангэрэл, ШУТАС-ийн захирал Г.Адьяахүү, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдгээр ЭМТ-ийн сувилагч Б.Эрдэнэчимэг нар тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардуулан өгч баяр хүргэлээ.





“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв