ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2017 оны 7 дугаар сарын 21 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1100 цагт эхэлж 1210 цагт дуусав. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.
Хуралд:
Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан
Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат
Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ
БАС-ийн захирал Э.Нинжгарав
БуХС-ийн захирал А.Энхбат
ГУУС-ийн захирал Л.Пүрэв
МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар
МХТС-ийн захирал Н.Чулуунбанди
ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг
ХШУС-ийн захирал Д.Ганхуяг
ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав
ГХИ-ийн захирал Т.Батбаяр
Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг нар оролцов.
Цаг үеийн асуудлаар хуралдав.
Шийдвэрлэсэн нь:
1. Засвар тохижилт болон бусад асуудлыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэтэй ярилцаж шийдвэрлэж ажиллах.
2. Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд 2017 оны 8 дугаар сарын 16-наас ажилдаа орох.
3. Засвар тохижилтийн ажлыг 8 дугаар сарын 15-ны дотор дуусгах.
4. Үр дүнгийн гэрээний төслийг сургуулийн зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөтэй уялдуулан хамт олны хурлаас гарсан санал санаачлагыг тусган 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор Захиргаа, хүний нөөцийн газарт ирүүлэхээр тогтов.
Захиргаа, хүний нөөцийн газар