ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2017 оны 9 дүгээр сарын 19 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 9 дүгээр сарын 19-ний 14 цагт хуралдав. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.
Хэлэлцсэн асуудал:
1. ДаТС-ийн ахисан түвшний сургалтын талаар
ДаТС-ийн захирал Ц.Батбаатар
2. Бусад асуудал
Шийдвэрлэсэн нь:
1. ДаТС-ийн сургалттай холбоотой асуудлуудыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал болон Сургалтын бодлого, зохицуулалтын газар /СБЗГ/, ДаТС-иуд дүрэм журмын дагуу холбогдох зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгов.
Цагийн (эчнээ) сургалтанд бүрэн дунд боловсролтой 3-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан ажиллагсдыг элсүүлэх ажлыг зохих дүрэм журамд нийцүүлж, зохион байгуулахыг дэмжиж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгон, БСШУСЯ-ны Дээд боловсролын газарт уламжлахаар тогтов.
Бүрэлдэхүүн сургуулиудтай хийсэн /БуХС-БАТС, ГУУС, ЭХС, ОУДБСТ/ гэрээгээр элссэн магистр оюутнуудын бүртгэлийг нэг бүрчилэн ДаТС-д шилжүүлж өгөхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд, цаашид ДаТС-ийн ахисан түвшний хөтөлбөрт элссэн оюутнуудыг бүртгэж ажиллахыг ДаТС-ийн захирал Ц.Батбаатарт үүрэг болгов.
Магистрын сургалтын суурь ухааны хичээлүүдийг ДаТС-ийн багш нараар заалгах, мэргэшүүлэх хичээлийг заах багшийг СБЗГ зохицуулах, очиж хичээл заасан багшийн кредитийн тооцоог үндсэн ачаалалд нь оруулах эсэхийг СБЗГ шийдвэрлэж ШУТИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.
2. “ШУТИС-ийн багш, ажилчдын хүүхдийн цэцэрлэг” байгуулахад шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, засвар үйлчилгээ хийхэд шаардагдах зардлыг БАС, БуХС, ГУУС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, ГХИ, Е-НИ, Захиргаанаас гаргахаар тогтов. Цэцэрлэгийн ажлыг шуурхай эхлүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, БуХС-ийн захирал А.Энхбат нарт үүрэг болгов.
3. Багш нарын баярын өдрийн тохиолдуулан ШУТИС-ийн багш нарын баярын нэгдсэн арга хэмжээг 2017.10.04-ний өдөр зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тушаал гаргах, ажлын хэсгийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнээр ахлуулахаар тогтов /баяр тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг өнгөрсөн жилийнхтэй адил тооцож төлөвлөх/.
4. ОрТС-ийн УЗ-д ШУТИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанг томилохоор тогтов.
Захиргаа, хүний нөөцийн газар