ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2018 оны 01 дугаар сарын 23 Дугаар: 02 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 1750 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.
Хэлэлцсэн асуудал:
1. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд гүйцэтгэсэн төслүүдийн мэдээлэл
ЭШХАЭ дэд захирал Т.Намнан
Бусад асуудал,
ХБТЭ дэд захирал Б.Сүхбат
ХХТГ-ын дарга Ж.Арслан
ХБТЭ дэд захирал Б.Сүхбат
БуХС-ийн захирал А.Энхбат
БуХС-ийн БУС-ын дэд профессор Д.Баярмаа
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн төслүүд нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэх, профессор багш, судлаачдыг хөгжүүлэх, урамшуулах, дэмжихэд чухал түлхэц болсонг дурдаад, цааш нь хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэх, байгуулсан лабораториудыг сургалт, судалгаанд хэрхэн ашиглах талаар ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, төслийн удирдагч нарт ШУТИС-ийн Захирал зөвлөмж өгөв. Үүнд:
2. ШУТИС-ийн маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ХБТЭ дэд захирал Б.Сүхбатад үүрэг болгов.
3. МХТС-ийн цахилгаанчин Ж.Эрдэнэбатын эмчилгээний зардалд зориулж хамтын гэрээний дагуу буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.
Захиргаа, хүний нөөцийн газар