Монголын эрдэмтэн судлаач нарын судалгааны ажлын дүнгээр БОАЖЯ, Монголын ШУА-с эрхлэн “Монгол орны байгаль орчин” гэсэн нийтдээ 172.2 хэвлэлийн хуудас бүхий 5 боть номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн газраар хэвлүүлэн гаргав. Энэхүү бүтээлийн Монгол орны агаар орчны төлөв, бохирдлын бүлгийг ШУТИС-ийн ХШУС-ийн профессор Н.Түгжсүрэн, доктор С.Туяа нар оролцон бичсэн байна. Номын өмнөх өгүүлэлд “...энэ бол Монголын байгалийн ухааны эрдэмтэн судлаачдын сүүлийн хагас зуун жилд хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн оюуны үнэт бүтээл” хэмээн БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, Монголын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар үнэлжээ.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв