ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2018 оны 06 дугаар сарын 26 Дугаар: 12 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 0905 цагт эхэлж 1605 цагт өндөрлөв. Хурлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захирал Б.Очирбат нар удирдав.
Хэлэлцсэн асуудал:
1. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн танилцуулга
ХБТЭ дэд захирал Б.Сүхбат
СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од
2. ШУТИС-ийн нэгдсэн сургалтын алба байгуулах тухай
СОАЭ дэд захирал Х.Энхжаргал
СХБА-ны дарга Д.Батдорж
Бусад асуудал,
ЭШХАЭ дэд захирал Т.Намнан
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. “Торгоны зам дагуух соёлын харилцаа холбооны интерактив атлас: Хоол хүнсний технологи ба үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд олон улсын шинжээчдийн зөвлөгөөн зохион байгуулахад бүрэлдэхүүн сургуулиудаас зардал гаргахаар тогтов.
2. ШУТИС-ийн нэгдсэн сургалтын алба зохион байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж, тодорхой үе шаттай 2018/2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр тогтов.
3. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын төсөлд зохих өөрчлөлт оруулан боловсронгуй болгож Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
4. "БуХС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааны талаар”, “ШУТИС-д инженерийн ахисан түвшний сургууль байгуулах тухай” асуудлуудыг ээлжит бус хурал 2018 оны 6 дугаар сарын 27-нд хуралдуулж хэлэлцэхээр тогтов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР