ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2018 оны 09 дүгээр сарын 25 Дугаар: 20 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1735 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нар удирдав.
Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ГУУС-ийн дэд захирал М.Пүрэвжав, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, дэд захирал Я.Батцэцэг /онлайн/, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.
Хэлэлцсэн асуудал:
1. 2018 оны төсвийн тодотгол
ХБТЭ дэд захирал Б.Сүхбат
СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ
2. ШУТИС-ийн цалингийн сүлжээ шинэчлэх тухай
ХБТЭ дэд захирал Б.Сүхбат
3. ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 5 жилийн ой тэмдэглэх тухай
ШУТИС-ийн харъяа ЕБАС-ийн захирал Д.Буянтогтох
Бусад асуудал,
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. 2018 оны ШУТИС-ийн төсвийн тодотголыг ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэцүүлэхээр тогтов.
2. ШУТИС-ийн цалингийн сүлжээг шинэчлэх тухай төслийг дэмжиж, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх, цалингийн сүлжээ шинэчлэгдсэнтэй холбоотой зардлыг төсвийн тодотголд тусгахаар тогтов.
3. ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль (ШУТИС-ийн харьяа ЕБАС)-ийн ЕБАС-ийн 5 жилийн ой тэмдэглэх тухай санал дэмжигдсэнгүй.
4. Ахмад багш Цэрэнчойжилын Батчимэгийн эмчилгээний зардалд ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээний дагуу Эрчим хүчний сургууль (ЭХС) нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР