Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй БСШУСЯ-наас “Орон нутгийн хөгжлийг дэмжих” төсөл хөтөлбөрөөс Технологийн сургууль дээр 3 төсөл хэрэгжиж байна. Үүнд:
Нэр бүхий төслүүдийн үйл ажиллагааны нээлт боллоо.
Нээлтэд Технологийн сургуулийн захирал доктор Д.Зоригтхүү, Шинжилгээ судалгаа хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал доктор Ц.Төгсбуян, Орхон аймгийн засаг даргын орлогч Н.Батжаргал, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт, Эрчим хүчний хэлтсийн дарга доктор Ш.Төрбат нарын албаны хүмүүс оролцлоо. Нээлт Технологийн сургуулийн оюутны байрны дээвэр суурилуулсан 14 нарны дэлгэц бүхий эрчим хүчний эх үүсгэврийн дэргэд боллоо.
Нарны судалгааны лабораторыг нээж захирал доктор Д.Зоригтхүү үг хэллээ. Тэр хэлсэн үгэндээ өнөөгийн байдлаар тус нарны станц нь 2019 оны 6-р сарын 28-наас хүчин чадлынхаа 50%-д ажиллаж эхэлсэн. Нийт 1673 кВт эрчим хүч үйлдвэрлэж оюутны байрны цахилгаан хангамжид нийлүүлсэн байна. Өдөрт дунджаар 25кВт/хоног, сард 750кВт/сар эрчим хүч үйлдвэрлэжээ. Урьдчилсан байдлаар жилд 9000 орчим кВт эрчим хүч үйлдвэрлэхээр байна. Энэ нь 1 сая 600 мянган төгрөгийн эрчим хүч хэмнэх тооцоо гарч байна.
Төслийн танилцуулгын хүрээнд Оюутны бизнес инкубатор төвийн төслийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцав. Тус төслийн удирдагчаар технологийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны албаны тэргүүлэх мэргэжилтэн Д.Хүрэлбаатар ахлаж ажиллаж байна. Оюутны аж ахуй эрхлэлтийн сэтгэлгээг хөгжүүлэх гарааны компани байгуулах зорилгоор өнөөгийн байдлаар бизнес эрхлэх сонирхолтой оюутнуудыг сонгон шалгаруулж эхний удаа 2 компани байгуулж тэдгээрийг бойжуулах, зах зээлд шилжүүлэх талаар ажиллаж байна. Мөн дараагийн төсөл болох Уран шаглаа оюутны төсөлийн ажиллагаатай танилцав. Тус төслийг Технологийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны албаны тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг удирдаж байна. Орчин үеийн программ хангамж бүхий оёдолын машинаар оюутнууд төрөл бүрийн үндэсний дээл хувцас, ажлын хувцас, хүнсний эко тор үйлдвэрлэж байгаатай танилцав.
Дээрх төслүүдтэй танилцсан Орхон аймгийн засаг даргын орлогч Н.Батжаргал, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар дээрх төслүүдийг орон нутагт хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар саналаа хэлэв. Тэд хэлэхдээ СЭХ-ийг Орхон аймгийн гэр хороололд нэвтрүүлэх
ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
СЭХ-ны нарны системийн сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, сургалт явуулах
Орон нутагт түгээн дэлгэрүүлэх танилцуулах ажил зохион байгуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын алслагдсан байгууламжуудад СЭХ-ний нарны станц суурилуулах
СЭХ-нйи нар, салхины эрчим хүчний сургалт, судалгааны бүсийн төв болон өргөжих зорилт тавьж байна.
Мэдээ бэлтгэсэн Б.Хээрийнбаатар
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2025" улсын олимпиадыг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
ШУТНС "Дэлхийн номын өдөр"-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.
“JOB FAIR-2025” Ажлын байрны нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа