ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН
ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2020 оны 10 дугаар сарын 06 № 18 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1735 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав.
Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн дэд захирал Б.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат нар хуралд оролцов.
Хуралд суугаагүй: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин.
Хэлэлцсэн асуудал:
1. "Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын өөрчлөлтийн төсөл
СОАЭ дэд захирал Х.Энхжаргал
2. MATI олон улсын Аргитек форум зохион байгуулах тухай
ЭШХАЭ дэд захирал Т.Намнан
БАТС-ийн захирал Г.Баттүвшин
3. Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай
СОАЭ дэд захирал Х.Энхжаргал
ГХС-ийн захирал Ц.Энхбаатар
Бусад асуудал,
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах тухай түр журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжиж, захирлын зөвлөлийн гишүүдийн санал, ШУТИС-д мөрдөгдөж буй сургалтын журмуудтай уялдуулах, орхигдуулсан зүйл заалтыг нэмж тусган, дахин боловсруулалт хийж, дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР