“Дэлхийн алхалтын өдөр” 10 дугаар сард тохиож идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор багш, ажилтан, оюутнууд эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй хөдөлгөөн, тогтмол явган аялал хийж байна.
1980 аад оноос спортын мастер, профессор Ж.Гэрэлхүү ахлагчтай “Уул ус” клубээс эхэлж, сүүлийн жилүүдэд олон клуб, баг, хэсэг болон хөгжжээ. Тухайлбал их сургуулийн ахмад багш нарын тойрон аялал, спортын мастер эмч Ч.Ундрал, ахмад багш Д.Төрмөнх ахлагчтай “Тэмүүлэл” клуб, ҮТС, ХШУС, ЭХС, МехТС, ГУУС, ГХС, ЗАА баг, ажилтны холимог баг хамт олон тогтмол алхаж, аялж байна. 2020 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт оршдог Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богдын хүйтэн, малчин оргилд ШУТИС-ийн МОНХА-ийн мэргэжилтэн, спортын мастер Э.Баярмаа, Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт Тэмүүлэл клуб, Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд, Хэнтийн аймагт байх Төрийн тахилгат Бурхан Халдун, Хэнтийн нурууны ноён оргил, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Асралт хайрхан, Богд хан уулын хамгийн өндөр цэг Цэцээ гүн гэх зэрэг олон авиралт, алхалтыг амжилттай хийж сургуулийнхаа далбааг мандууллаа.
Цаашдаа манай сургуулийн профессор багш, ажилтан, оюутнууд Ахмадын зөвлөл, клуб, баг, хэсгээс зохион байгуулсан аялал, алхалтад өөрсдийн эрүүл мэндийн төлөө дархлаагаа дэмжиж идэвхтэй оролцохыг “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан уриалж байна.
Ахмадын зөвлөл
Алтай Таван Богдын хүйтэн, малчин оргил (ДТД 4374м)
Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг (ДТД 3491м)
Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд (ДТД 3957м) Хэнтийн аймагт байх Төрийн тахилгат Бурхан Халдун (ДТД 2445м)
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Асралт хайрхан (ДТД 2799м)
Богд хан уулын хамгийн өндөр цэг Цэцээ гүн (ДТД 2268м)
Судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав
Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори өнөөдөр албан ёсоор нээгдлээ
“Бизнесийн технологи-2025” эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө
“Монголын геологи, хайгуул 2025” ээлжит XVI чуулган энэ сарын 27-29-ны өдрүүдэд боллоо