БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2020” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаанд 60 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.
“Хүрэл тогоот-2020” олон улсын хуралд Япон, Турк, ОХУ, БНСУ, ХБНГУ, БНХАУ, Монгол зэрэг улсаас нийт 100 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 41 бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 85 судлаачдын 31 бүтээлийг эмхэтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд 10 илтгэл шалгарч хэлэлцүүлсэн.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс залуу судлаачид дараах 3 эрдэм шинжилгээний өгүүллээр тус хуралд оролцсоноос 2 бүтээл шилдэг 10-т шалгарлаа.
Эдгээр эрдэм шинжилгээний өгүүллүүд нь:


Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачдадаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.