Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын профессор Шинжлэх ухааны доктор /Sc.D/, Профессор Л.Удвал ОХУ-ын Ивановын Политехникийн Их Сургуулийн /ИВГПУ/ дэргэдэх “Известия вузов, Технология текстильной промышленности” олон улсын сэтгүүлийн редакцын зөвлөлд ажиллах урилга хүлээн аваад байна. Уг сэтгүүл нь олон улсад зөвшөөрөгдсөн Scopus болон Chemical Abstracts Service (CAS) ангилалд багтдаг чансаа өндөр сэтгүүл болно. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцад ажиллах болсон багшдаа баяр хүргэхийн сацуу салбарын эрдэм шинжилгээ, судалгааны баазыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажилд тань амжилт хүсье.
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв