Сайн дурын хятад хэлний клубийн “Хятад хэлний ярианы булан”

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб “Chinese corner” буюу “Хятад хэлний ярианы булан” хичээлээ 1.健康在于运动” 2.“专业与工作”зэрэг өдөр тутмын ахуй амьдрал, ажил мэргэжилтэй холбоотой чөлөөт сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох зорилгоор Күнзийн институтийн хятад хэлний мэргэжилтэн 路乘俊/Lu Cheng Jun/ багшийг урин google meet платформоор зохион явууллаа. 

 

Дээрх сэдвийн хүрээнд 路乘俊багш маань цаг үе, нөхцөл байдалд тохируулан Covid-19 холбоотой үг хэллэг, хэрэглээ, хэрхэн сэргийлэх гэх мэт мэдээллийг хятад хэлээр хэрхэн бичиж, ярьж хэрэглэхийг хичээлд хамрагдаж байгаа оюутан залууст заан зөвлөж, хоорондоо санал бодлоо солилцож, асуултад хариулж, үзэл бодлоо хуваалцаж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлийг зааж өгөн харилцан суралцав. Клубийн зүгээс оюутан залуусын хятад хэлээ сэргээж, сонсгол болон яриагаа сайжруулахад тус дэм болсон гэдэгт итгэлтэй байна.

“ОЮУТАН ЗАЛУУСЫН ХЭЛ ЯРИАНЫ СОЁЛ ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛД” СЭДЭВТ ЛЕКЦ

“Оюутан залуусын хэл ярианы соёл хэрэглээний асуудалд” сэдэвт лекцийг “суралцахуйд суралцахуй”-д буй оюутан залуусын эх хэлний боловсрол, хэл ярианы соёлыг таниулах зорилгоор клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багшаа урьж энэхүү зохион явууллаа.

 

Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань клубийн зорилго, үйл ажиллагааны үр дүн хийгээд шинэ зууны хүн байх, оюутан байх, хувь хүнээс бие хүн болж төлөвших, чадварлаг боловсон хүчин болох талаар оюутан залуустай ярилцаж лекцээ эхлүүллээ. Тус лекцээрээ ШУТИС-ийн 250 оюутнаас өдөр тутмын харилцаандаа ашиглаж буй мэндлэх, хүндлэх, талархах үг хэллэгийн судалгаа авч оюутан залуусын хэл ярианы соёл, хэрэглээг тодруулах,  

-Судалгаанаас үзвэл оюутан залуусын мэндлэх, хүндлэх, талархах үг хэллэгт харь болон этгээд гажуу үг хэрэглэгдэхээс гадна монгол хэлнийхээ үгийг буруу хазгай дуудан хэрэглээндээ хэвшүүлж байгаа

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулга, тайз дэлгэцийн бүтээлийн орчуулгын найруулга, монгол уламжлал, ёс заншлаа өвлүүлэх, мэдүүлэх явдал учир дутагдалтай байгаа

-Үүнээс бид өнө эртнээс ёс журмыг хичээнгүйлэн эрхэмлэж, мэндлэх, хүндлэх, талархах нь хүний эрхэм соёл болохыг үр хүүхдэдээ нялх балчраас нь эхлэн зааж сургаж ирсэн өвөг дээдсийнхээ сайхан уламжлалыг чанд баримталж оюутан залууст хэл, соёлын зөв хэрэглээг хэвшүүлэхийн чухлыг мэдүүлсэн ач холбогдолтой лекц болж өндөрлөлөө.  

Оюутан залуус бидэнд цаг үеэ олсон үр дүнтэй лекц болсонд клубийн гишүүдийн өмнөөс зөвлөх багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Уг арга хэмжээнүүдэд  ГХС-ийн ТТО-хятад хэлний анги, ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2,3,4-р ангийн 50 гаруй оюутан идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

Хятадын эрдэмтэн Ван Дөчүнь “Бидний оршин байгаа ертөнц бол хэл соёл дээр тогтдог. Хэл болгон өөр өөр сэтгэлгээний тогтолцоог илэрхийлж, өөр өөр бодит байдлыг төлөөлж байдаг. Өөр хэлээр харилцдаг үндэстнүүд гэдэг бол өөр өөр ертөнц юм” 

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб”

2021.10.18