ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 01 дүгээр сарын 18                              № 03                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр онлайнаар 1103 цагт эхэлж, 1251 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцэх асуудал:

1. "Leathub Арьс ширний сургалт, судалгаа, инновацийн төв" байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. "Leathub Арьс ширний сургалт, судалгаа, инновацийн төв" байгуулах тухай асуудлыг дэмжиж, төвийн дүрмийг “ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн нийтлэг журам”-д нийцүүлэн боловсруулан, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлуулахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал (Ж.Туяацэцэг) нарт үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР