ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 02 дугаар сарын 08                              № 05                          Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурал онлайнаар 1005 цагт эхэлж 1357 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. ЭХС, БАС, БуХС-ийн профессор багш нарын 2019/2020 оны хичээлийн жилийн цагийн тооцоонд хийсэн шинжилгээний тайлан танилцуулах

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

2. ШУТИС-ийн гадаадын их, дээд сургуультай хамтарсан хөтөлбөрүүдийн гадаад хэлний бэлтгэлийн явц, цаашдын зорилт

СОАЭ дэд захирал Н.Ганзориг

ГХС-ын захирал Ц.Энхбаатар 

3. ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд: Дотоод аудит хийсэн тайлан 

     ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Барилга, архитектурын сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Эрчим хүчний сургуулийн профессор багш нарын 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа (цагийн тооцоо)-нд хяналт шинжилгээ хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, илүү дутуу төлбөр тооцоог суутган тооцож, залруулах, ажил үүргийн дагуу хяналт тавих үүргээ хариуцлагагүй биелүүлсэн холбогдох албан тушаалтнуудад хөдөлмөрийн сахилгын шийтгэл (сануулах) ногдуулах тушаалын төсөл боловсруулан танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг), Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал (Ц.Баатархүү), Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Ж.Арслан) нарт үүрэг болгов. 

2. ШУТИС-ийн гадаадын их, дээд сургуультай хамтарсан хөтөлбөрүүдийн гадаад хэлний бэлтгэлийн явц, цаашдын зорилтын хүрээнд санал болгож буй шийдвэрлэх асуудлыг хэрхэн ажил хэрэг болгож, ямар зохицуулалтаар, ямар арга хэмжээ авах талаар хамтран ажиллаж, санал боловсруулан ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг), Гадаад хэлний сургуулийн захирал (Ц.Энхбаатар), холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

3. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитын үр дүнгээр гарсан залруулах арга хэмжээний төлөвлөгөө батлах, ШУТИС-ийн бүтцийн бүх сургууль, нэгжүүд залруулах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал (Ц.Баатархүү)-д үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР