ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 02 дугаар сарын 15                             № 06                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 танхимд 1005 цагт эхэлж 1345 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлтийн хүрээнд:

  • “ШУТИС-Коосэн технологийн коллежийн сургалтын үйл ажиллагаа зохицуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • “ШУТИС-Коосэн технологийн коллежийн багшийн ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын төсөл

                        СОАЭ дэд захирал Н.Ганзориг

                        Ажлын хэсэг 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-Коосэн технологийн коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам боловсруулахтай холбоотой судалгаа, тооцоог хийж, ШУТИС-ийн холбогдох дүрэм журамтай нийцүүлэх байдлаар дахин боловсруулж, хэлэлцүүлэх, дүрэм журмын ажлын хэсгийг өргөтгөх өөрчлөх саналыг эцэслэн танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг), холбогдох бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагуудад үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР