• Сургууль

    Барилга, архитектурын сургууль

  • Хөтөлбөр

    Архитектур

    Хөтөлбөрийн индекс - 073104

  • Жил

    5

  • Цуглуулах кредит

    160

  • Мэргэжил

    Архитектур

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1973

Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий архитектур, барилга, хот байгуулалтын салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх

  1. Математикийн, байгалийн ухааны болон архитектур төлөвлөлтийн суурь мэдлэг олгох
  2. Архитектурын үйл ажиллагаа, төслийн арга хэрэгслийн ахисан түвшний мэдлэг олгож, архитектур хот байгуулалтын зураг төслийг боловсруулах, удирдах, зураг төслийн чанарыг хянах, архитектурын тулгамдсан асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, концепци гаргах, шинэ идей санаа оруулсан шийдэл гаргах мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх
  3. Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох
  4. Зураг төсөл, дизайн төлөвлөлт, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид нийцүүлэн зураг төслийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, архитектурын хөгжлийн чиг хандлагыг төсөл боловсруулалтад тусгаж, амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай бизнес түншлэлийн сэтгэлгээ сайтай, ур чадварлаг архитектор мэргэжилтэн бэлтгэх

  1. Суурь шинжлэх ухааны болон архитектур, хот төлөвлөлтийн суурь мэдлэг олгох
  2. Задлан шинжлэх ба аcуудлыг шийдвэрлэх,
  3. Турших, судлах, мэдлэг бүтээх чадвар,
  4. Cиcтемтэй cэтгэх чадвар, - Мэргэжлийн мэдлэг, ур чадвар,
  5. Эерэг хандлага, cэтгэлгээ, танин мэдэх, суралцах чадвар, Ёc зүйтэй, хариуцлагатай байх чадвар,
  6. Багаар ажиллах чадвар,
  7. Харилцааны ур чадвар,
  8. Архитектур, хот байгуулалт, бизнесийн хүрээнд амжилттай ажиллах цогц чадвар

Барилгын зураг төсөл, Хот төлөвлөлтыг зураг төсөл

Хөтөлбөрийн видео танилцуулга