• Сургууль

    Менежментийн сургууль

  • Хөтөлбөр

    Санхүү, банк

    Хөтөлбөрийн индекс - 041201

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Санхүү, банк

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1993

Санхүү хөтөлбөр нь бизнесийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлд боловсруулалт хийх, хяналт тавих, байгууллагын мөнгөн урсгалыг төлөвлөх, шинжилгээ үнэлгээ хийх, тайлагнах, санхүүгийн удирдлагыг үр ашигтай зохион байгуулах - мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино

PEOs

Хөтөлбөрийн Боловсролын Зорилтууд

Зорилт 1:

Төгсөгчид нь төрийн болон бизнесийн байгууллагад санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, дадлагажсан байна.

Зорилт 2:

Төгсөгчид нь ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг болсон байна.

Зорилт 3:

Төгсөгчид нь өгөгдөлд шинжилгээ хийж, шийдвэр гаргах, тайлагнах ур чадвараар манлайлдаг болсон байна.

Зорилт 4: 

Төгсөгчид нь хамтын ажиллагаа, харилцааны болон бичгийн өндөр ур чадвар эзэмшсэн байна.

Зорилт 5:

Төгсөгчдийн аливаа шийдвэр гаргалт нь байгууллага болон нийгмийн тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлөхүйц байна.

1. (A.1). Математик, эдийн засаг, бусад суурь шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, асуудал шийдвэрлэхэд хэрэглэх (Apply)
2. (A.3). Хөрөнгө оруулалт, үнэлгээ, даатгал, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэших чиглэлүүдээр олж авсан мэргэжлийн үндсэн мэдлэгт тулгуурлан бизнесийн нөхцөл байдлыг үнэлж, оновчтой шийдлийг боловсруулж хэрэгжүүлэх (Create)
3. (B.1). Бизнесийн нарийн төвөгтэй, бүтэцлэгдээгүй асуудлыг шийдвэрлэхийн тулд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бусад мэдээллийг орчин үеийн технологийг ашиглан цуглуулж, тоон болон чанарын шинжилгээ хийн бизнесийн асуудлыг тодорхойлж, сүүлийн үеийн академик болон практик судалгааны дүн шинжилгээ, үр дүнг нэгтгэх замаар альтернатив шийдэл гаргах
4. (B.3). Шинэ, системийн түвшний бизнесийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бизнесийн олон салбаруудын үзэл баримтлалыг нэгтгэх, үр дүнтэй санхүүгийн төлөвлөлт хийхийн тулд санхүүгийн ойлголтууд, аналитик аргуудыг янз бүрээр нэгтгэн хэрэглэх, системтэй сэтгэх
5. (С.1). Санхүүгийн асуудалд дүн шинжилгээ хийх, байгууллагын үр ашгийг дээшлүүлэх, багийн төслүүдэд чухал хувь нэмэр оруулахын тулд багаар ажиллах чадвартай байх 
6. (С.3). Гадаад хэлийг өндөр түвшинд эзэмшиж, шинэ мэдлэг, мэдээллийг олж авах, мэргэжлийн чиглэлд, аман болон бичгийн  харилцаанд соёлын олон янз байдлыг харгалзан зохих ёсоор ашиглах
7. (D.1). Нийгэм, эдийн засаг, улс төр, бизнесийн эрх зүй, соёлын орчны нөхцөл байдлыг шинжлэх, үнэлэх
8. (D.3). Санхүү, эдийн засаг, менежмент үйл ажиллагааны шаардлага, чиг үүргийг тодорхойлох, загварчлах, зорилгод нийцүүлэх, төслийн менежментийг хөгжүүлэх буюу бизнес загвар, санааг тодорхойлох
9. (D.5). Бизнесийн зорилгод хүрэх, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн болон бусад нөөцийг хуваарилах, хэрэгжүүлэлтийн үр дүнтэй төлөвлөгөө гаргах
10. (D.7). Манлайлах чадвартай байх

  • Санхүүч
  • Нягтлан бодогч
  • Санхүүгийн шинжээч
  • Өр төлбөр хариуцсан ажилтан
  • Авлага хариуцсан ажилтан
  • Хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтэн
  • Банкны зээлийн эдийн засагч
  • Банкны мэргэжилтэн
  • Диллер
  • Брокер
  • Аудиттор
  • Хянагч
Хөтөлбөрийн видео танилцуулга