Барилга, архитектурын сургууль
Гүүрийн инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 073205
4
130
Гүүр туннелийн инженер
2003
Системтэйгээр онолын мэдлэг эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэшлийн өндөр чадвартай, орчны нөхцөлийг тооцсон, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн гүүрэн байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөх, удирдан гүйцэтгэх, зохион байгуулах үндсэн мэдлэг, чадвар эзэмшиж, төлөвлөлт ашиглалтын мөчлөгт хянаж, удирдах чадвартай мэргэжилтэн бэлтгэх
ЗОРИЛТ А: Төгсөгчид нь зам, гүүрийн байгууламжид тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэхэд байгалийн, нийгмийн ухаан ба инженерийн суурь шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, чадвараа хэрэглэх. ЗОРИЛТ Б: Төгсөгчид нь голын сав газрын геологи орчин, гадаргын хэлбэршил (геоморфологи) гидрологийн онцлог, уур амьсгалын өөрчлөлтийг тооцсон, автотээврийн болон явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал, найдвартай нөхцөлийг хангасан гүүрэн байгууламжийг төсөллөх, бүтээн байгуулах, шинэчлэн өргөтгөх төсөл хөтөлбөр гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, зураг төсөл, үйлдвэрлэлийн салбарт инженерийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн байна. ЗОРИЛТ В: Төгсөгчид нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч, багаар үр бүтээлтэй хамтран ажиллах чадвартай, шинийг санаачлагч, төлөвшсөн зан харилцаатай манлайлагч байна. ЗОРИЛТ Г: Төгсөгчид нь мэргэжлийн ёс зүйтэй, хүн-байгальд ээлтэй, нийгмийн аюулгүй, тав тухтай, эрх тэгш, олон талт байдлыг эрхэмлэдэг, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, нийгмийн хариуцлагатай инженер байна.
Авто зам болон Төмөр замын салбарын гадаадын болон дотоодын томоохон төслүүдэд: