Гадаад хэлний сургуулийн “Техник, технологийн орчуулга” мэргэжлийн ангийн оюутнуудын мэдлэг чадвар, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Англиар хэн сайн ярих вэ” сэдэвт тэмцээнийг 2019 оны 11-р сарын 08-ны өдөр Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын багш Я.Оюунцэцэг, О.Золзаяа, Т.Энхцэцэг нар амжилттай зохион явууллаа. Тус тэмцээнд “Гадаад хэлний орчуулга /англи хэл/” хөтөлбөрийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын 5 баг, “ГХО /япон, солонгос, хятад хэл/” мэргэжлийн ангийн нэгдсэн 1 баг, нийт 6 баг оролцож:
1-р байр – “ГХО /англи хэл/” мэргэжлийн 1-р курсийн оюутнуудын “A-TEAM” баг
2-р байр – “ГХО /англи хэл/” мэргэжлийн 1-р курсийн оюутнуудын “KINDER” баг
3-р байр – “ГХО /ази хэл/” мэргэжлийн 4-р курсийн оюутнуудын “PRO-SHUTO” баг тус тус эзэллээ.
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд: ГХС-ийн ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа, тус сургуульд ажиллаж буй АНУ-ын мэргэжилтэн багш Scott Poteet, ХААИС-ийн мэргэжилтэн багш John Kennedy нарыг урьж оролцуулсан ба тэмцээний хөтлөгчөөр МУИС-ийн мэргэжилтэн багш Byron Wright ажилласан нь тэмцээний туршид бүх оюутнууд англи хэлээр тэмцээний заавар авах, санал бодлоо илэрхийлэх, хүсэлт тавих зэргээр харилцан ярилцаж ойлголцох орчин үүсгэх боломжийг бүрдүүлсэн давуу талтай ажил боллоо.
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
Манай багш ажилтан богдхан ууландаа сайхан аяллаа
"MUST-CTF 2024" Улсын II Мэдээллийн Аюулгүй Байдлын олимпиад зохион байгуулагдаж өндөрлөлөө
“CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа
ШУТИС байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 4 дэх удаагаа гардан авлаа
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг