2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар (НХГБХГ), Нийслэлийн аддиктлоги, зан үйл, сэтгэл заслын төвтэй (НАЗҮСЗТ) хамтран ажиллах гэрээ байгуулав. Тус ёслолын ажиллагаанд Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга доктор, дэд профессор Т.Ууганбаяр, НХГБХГ-ын дарга Ө.Ган-Өлзий, Гэр бүл хариуцсан хэлтсийн дарга Ц.Ган-Өлзий, БГД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал, НАЗҮСЗТ-ийн дарга Д.Ганбат, Эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан орлогч дарга Д.Мөнхчулуун, БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын Нийгмийн ажлын хөтөлбөрийн дэд профессор Н.Нямдорж, ахлах багш Б.Бат-Өлзий, ахлах багш Б.Болормаа, ахлах багш С.Ариунцэцэг нар оролцлоо.
Уг хамтын ажиллагаагаар олон нийт, иргэний боловсролын сургалтыг цахимжуулах, хосолсон сургалт явуулах, гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах боломжийг хамтран судлах, ШУТИС-ийн багш, ажилтнуудад зориулсан эрүүл мэнд, нийгмийн боловсролын сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
Оюутан, суралцагчдад гэр бүл, хүүхэд хөгжлийн талаар сургалт хийх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи, донтолтын эсрэг мэдээ, мэдээллийг түгээх, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох болон ниймгийн ажлын мэргэжлийн оюутнуудыг дадлагад хамруулах ажлыг хамтран зохион байгуулна.
Мөн түүнчлэн нийгмийн баримжаатай бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын төсөл хэрэгжүүлэх, нийгмийн ажилтнуудыг зэргийн бус сургалтанд хамруулах юм.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав