ШУТИС-ийн Хүний нөөцийн албанаас “Тэгш хамруулах боловсрол”-ын ойлголт, мэдлэг олгох сургалтын 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VIII байрны хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн багш, эмч, ажилтны төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцлоо. Тус сургалтад нейропсихологч, сэтгэл зүйч Б.Дорждэрэм тэгш хамруулан сургах боловсрол ба сэтгэхүйн олон янз байдлыг дэмжих нь, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга С.Энхбат нар илтгэл тавь хэлэлцүүллээ. Мөн ШУТИС-ийн Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Г.Анударь сургалтад оролцогчдод мэдээлэл өглөө. Тэгш хамруулах боловсрол нь хувь хүний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн нэмэлт дэмжлэг үзүүлэх замаар бүх суралцагчдыг хамтдаа суралцах боломжтой болгодог байна.



ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
Биоанагаахын инженерчлэлийн хөгжлийн олон улсын II хурал ICDBE 2026 амжилттай зохион байгуулагдлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв