Химийн инженер технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын Аналитик хими ба Физик-химийн лабораториудыг шинэчлэн тохижууллаа.
2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан Аналитик хими ба Физик-химийн лабораториудын нээлтийн үйл ажиллагаанд урилгаар ШУТИС-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, ХШУС-ийн захирал В.Өлзийбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Насанбат, ХИС-ын ахмад багш доктор, профессор П.Мөнхбаатар, ШУТИС-ийн хүндэт профессор Ж.Бүдсүрэн, МУ-ын гавьяат багш, доктор, профессор Б.Бямбагар, төгсөгчдийн төлөөллүүд болон ХШУС-ийн багш нар оролцлоо.
Анх 1980 онд ерөнхий хими, аналитик химийн лабораторийг 1-123 тоотод, 1987 онд физик химийн лабораторийг 1-115 тоотод байгуулахад доктор, профессор П.Мөнхбаатар, ШУТИС-ийн Хүндэт Профессор Ж. Бүдсүрэн нар манлайлан ажиллаж, ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнуудад ерөнхий хими, аналитик хими, физик хими, физик-коллоид химийн туршилт, судалгааны сургалт явуулах үндэс суурь тавигдаж байжээ.


Аналитик химийн лаборатори, 1-123 Физик химийн лаборатори, 1-115
Аналитик хими ба Физик химийн лабораторийг шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 53 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, химийн туршилтын лабораториудыг стандартын шаардлага хангах түвшинд хүргэлээ.
Монгол улсад Химийн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж хандив өргөсөн 1997, 2004, 2005, 2008, 2012 оны “Химийн технологи”, 2005 оны “Аналитик хими”, 2017 оны “Химийн шинжилгээ орчны хяналт”, 2022 “Химийн инженерчлэл” хөтөлбөрийн төгсөгчид, шавь нартаа болон лаборатор шинэчлэлийн ажиллагааг дэмжиж ажилласан ХШУС-ийн захиргаанд талархаж буйгаа илэрхийлье.
ХШУС.Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олон
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа